Архангай аймгийн Булган сумын ИТХ

Архангай аймгийн Булган сумын ИТХ

Булган сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Булган сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Фото мэдээ


нийт 38

Сумын ИТХ-ын ээлжит дөрөвдүгээр хуралдаан хуралдав

2025-07-28 31
2025.07.28-ны өдөр ИТХ-ын ээлжит дөрөвдүгээр хуралдаан 80,9 хувийн ирцтэй хуралдав. Хурлаар дараах асуудлыг хэлэлцэн баталлаа. Үүнд: 1. Хяналтын зөвлөл байгуулах тухай 2. 2025 онд ойгоос хэрэглээний мод, түлээ бэлтгэх хэмжээг тогтоох тухай 3. 2025 оны төсөвт тодотгол хийх тухай

Зөвлөлийн хурал хийв

2025-07-24 27
2025.07.24-ний өдөр ИТХ-ын Зөвлөл хуралдав. Хурлаар 2025.07.28-ны өдөр иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит 4-р хуралдаанаар хэлэлцэх асуудлын дарааллыг тогтоов. 1. 2025 оны төсөвт тодотгол хийх тухай 2. Хоршоо хөгжүүлэх сангийн хяналтын комиссыг шинэчлэн батлах тухай 3. 2025 оны ойгоос хэрэглэх хэрэглээний модны лимитийг шинэчлэн батлах тухай

Сургалт, спортын арга хэмжээнд оролцов

2025-07-23 33
2025.06.23, 24-ний өдрүүдэд Архангай аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас зохион байгуулсан "Иргэдийн оролцоог дэмжих жил 2025" нэгдсэн арга хэмжээнд сумын Хурлын Төлөөлөгчид идэвхи санаачлагатай оролцлоо. Уг арга хэмжээнд 290 гаруй Төлөөлөгч оролцож аймгийн ГХУСАЗСЗ-н сумдад ажилласан тайлан, авлигатай тэмцэх газрын мэдээлэл, Төрийн аудитын тайлантай танилцаж, аймаг сумдын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ажлын уялдаа, тулгамдаж буй асуудлын талаар хэлэлцлээ. Спортын 3 төрөлт арга хэмжээнд амжилттай оролцож гар бөмбөг дэд байр, ширээний теннис эмэгтэй төрөлд тэргүүн байр, дартсын тэмцээнд дэд байр эзэллээ. Шилдэг сумын хурлаар шалгарч батламжаа гардан авлаа.

Багийн иргэдийн Нийтийн анхдугаар хуралдаанууд хуралдлаа

2025-05-30 45
2025.05.25-наас 28-ны өдрүүдэд 4 багийн ИНХ-ын анхдугаар хуралдаанууд хуралдаж багийн Засаг дарга, БИНХ-ын хуралдааны дарга нарыг сонголоо. Тусгалт багийн ИНХ-ын даргаар Б.Өлзийбаяр, багийн Засаг даргаар Б.Мөнхбаяр Зуун мод багийн ИНХ-ын даргаар Г.Очирбат, багийн Засаг даргаар Б.Энхсайхан Тамир багийн ИНХ-ын даргаар Ж.Пүрэвцэрэн, багийн Засаг даргаар Т.Долгор Баянбулаг багийн ИНХ-ын даргаар Д.Содномцэрэн, багийн Засаг даргаар Л.Цогоо нар сонгогдлоо.

"Бид эмэгтэйчүүд" чуулга уулзалтанд оролцов

2025-05-22 45
2025.05.21, 22-ны өдрүүдэд Улаанбаатар хот төрийн ордонд "Бид эмэгтэйчүүд" сэдвийн хүрээнд аймаг, сумдын эмэгтэй төлөөлөгч нарыг оролцуулж сумын Хурлын 2 эмэгтэй төлөөлөгч оролцлоо.

Бүсчилсэн зөвлөгөөнд оролцов.

2025-05-15 45
"Бүсчилсэн хөгжил-Төрийн албаны манлайлал" Хангайн бүсийн зөвлөгөөнд Хурлын нарийн бичгийн дарга, Засаг даргын тамгын газрын дарга, төрийн үйлчилгээний албан хаагч нарын 4 хүний бүрэлдэхүүнтэй оролцлоо. Бүсчилсэн зөвлөгөөнийг Монгол Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хороо, Ёс зүй, дэгийн байнгын хороо болон Төрийн албаны зөвлөл, Ёс зүйн хороотой хамтран зохион байгуулж хууль тогтоомжийн хэрэглээ, бэрхшээл, шийдэл, төрийн албан хаагчийн үнэт зүйл, төлөвшил, ажил амьдралын тэнцвэр, дижитал төр, оюун ухааны технологи, карьер хөгжлийн талаар сонирхолтой, үр дүнтэй сургалт боллоо.

Сумын Хурлын Төлөөлөгчид сургалтанд хамрагдав

2025-05-08 42
2025.05.08-09-ний өдрүүдэд сумын ИТХ-ын Төлөөлөгчид Улаанбаатар хотод МНУХ-ны Төлөөлөгчдийг чадавхижуулах сургалтад хамрагдаж төрийн ордонтой танилцлаа.

"Авлигагүй нийгмийн төлөө хамтдаа" соён гэгээрүүлэх аяны нээлтийн үйл ажиллагааг хйив

2025-05-01 45
"Авлигагүй нийгмийн төлөө хамтдаа" соён гэгээрүүлэх аяны нээлтийг 2025.05.01-ний өдөр сумын ИТХ, ЗДТГазрын албан хаагчдад сургалт хийж төсөвт байгууллага бүр нээлт хийлээ.

Сумын ГХУСАЗССЗөвлөлөөс ЕБС-ын сурагчидтай уулзав

2025-04-29 64
Сумын ГХУСАЗСЗөвлөлөөс ЕБС-ын өсвөрийн цагдаа нарыг хүлээн авч уулзлаа. Сурагчид 2025.04.30-ны өдөр " Өсвөрийн сэргийлэгч 2025" хангайн бүсийн аймгийн аварга шалгаруулах тэмцээнд оролцохоор бэлтгэлээ хангаж байгаа тул Хурлын дарга Б.Батмөнх тэмцээнд нь амжилт хүсч тэмцээнд оролцох зардлыг Сумын ГХУСАЗСЗөвлөлөөс гаргаж дэмжихээ илэрхийллээ.

Аймгийн ИТХ-ын ажлын хэсэг Булган суманд ажиллаа

2025-02-13 74
2025.02.13-ны өдөр Аймгийн ИТХ-ын дарга П.Гомбодоржоор ахлуулсан ажлын хэсэг суманд ажиллаа. Ажлын хэсгийн бүрэлдэхүүнд Аймгийн ИТХ-ын ажлын алба, ГХУСАЗСЗөвлөл, Цагдаагийн газар, онцгой байдлын газар, Халамж үйлчилгээний газар, Нийгмийн даатгалын хэлтэс, Хүүхэд гэр бүл хөгжлийн газрын төлөөлөл ирж сумын ИТХ-ын үйл ажиллагаатай танилцаж, Хурлын Төлөөлөгчдөд сургалт хийж, иргэдэд сургалт мэдээлэл хийж, ЕБС-ын ахлах ангийн сурагчдад сургалт мэдээлэл хийв. Мөн үдэшлэг арга хэмжээ зохион байгуулж Аха тэмцээн, хөгжөөнт тоглоом тоглуулж иргэдийг урамшууллаа.

Сумын ИТХ-ын Зөвлөл хуралдав

2025-02-10 91
2025.02.10-ны өдөр Сумын ИТХ-ын Зөвлөл 71,4 хувийн ирцтэй хуралдав. Хурлаар Зөвлөлийн 2025 онд хийх ажлын төлөвлөгөө, ИТХ-ын 2024-2028 оны Стратеги зорилтыг хэлэлцэн баталлаа.

Сумын ГХУСАЗСЗөвлөл хуралдав

2025-01-14 82
Сумын ГХУСАЗСЗөвлөл 2025.01.14-ний өдөр хуралдаж 2025 оны ажлын төлөвлөгөөгөө хэлэлцэн баталлаа. 2025 онд ИТХ-ын төсөвт 5,0 сая төгрөг төсөвлөсөн бөгөөд ЗДТГ-ын төсөвт хамтарсан багт 5,0 сая төгрөг багуудад ГХУС зардалд 16,0 сая төгрөг баталсаныг хамтран зарцуулахаар төлөвлөгөөнд тусгаж санал солилцлоо

Сумын ИТХ-ын ээлжит гуравдугаар хуралдаан хуралдав

2024-12-25 116
Сумын иргэдийн төлөөлөгчдийн Хурлын ээлжит гуравдугаар хуралдаан 2024.12.25-ны өдөр хуралдаж дараах 7 асуудлыг хэлэлцэн баталлаа. Үүнд: 1. Сумын ГХУСАЗСЗөвлөлийн бүрэлдэхүүнийг шинэчлэн батлах тухай, 2024 оны ажлын тайлан тавих 2. Сумын 2025 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөө батлах тухай 3. 2025 онд ойгоос бэлтгэх модны хэмжээг тогтоох тухай 4. Хоршоо хөгжүүлэх сан, орон нутгийн хөгжлийн сангийн тайлан хэлэлцэх тухай 5. Сумын Засаг даргын 2024-2028 оны үйл ажиллагааны мөрийн хөтөлбөр батлах тухай 6. Сумын 2025 оны хөгжлийн төлөвлөгөө батлах тухай 7. Сумын 2025 оны төсөв батлах тухай

Хурлын зөвлөлийн хурал хийв

2024-12-23 99
2024.12.23-ны өдөр Хурлын зөвлөл хуралдаж 2024.12.25-нд хуралдах ээлжит гуравдугаар хуралдаанаар хэлэлцэх асуудлын дарааллыг тогтоов. Үүнд: 1. Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх салбар зөвлөлийн бүрэлдэхүүнийг шинэчлэн батлах тухай 2. 2025 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөө батлах тухай 3. 2025 онд ойгоос бэлтгэх модны хэмжээг батлах тухай 4. Сумын Засаг даргын 2024-2028 оны үйл ажиллагааны мөрийн хөтөлбөр батлах тухай 5. Сумын 2025 оны хөгжлийн төлөвлөгөө батлах тухай 6. Хоршоо хөгжүүлэх сан, орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр хийгдсэн ажлын тайлан сонсох тухай 7. Сумын 2025 оны төсөв батлах тухай

Сумын ИТХ-ын ээлжит бус 2-р хуралдаан хуралдав

2024-11-27 101
Сумын ИТХ-ын ээлжит бус хоёрдугаар хуралдаан 2024.11.27-ны өдөр хуралдав. Аймгийн Засаг даргаас Анхдугаар хуралдаанаар Сумын Засаг даргад нэр дэвшүүлсэн Б.Бат-Очирыг батлах боломгүй гэж буцаасан албан бичиг ирж ээлжит бус хоёругаар хуралдаанаар Сумын Засаг даргад Ц.Төрхүүгийн нэрийг дэвшүүлэн хуралд оролцсон 19 төлөөлөгч 100 хувийн саналаар дэмжиж уламжлав.

Үндсэн хууль батлагдсан өдрийг тэмдэглэв

2024-11-26 95
2024.11.26-ны өдөр Сумын ИТХ, ГХУСАЗСЗөвлөлөөс ЕБС-ын 8-9 ангийн сурагчдын дунд "Үндсэн хуулиа хэн сайн мэдэх вэ?" сэдэвт Эссэ бичлэгийн уралдаан зарлан явууллаа. Уралдаанд нийт 20 сурагч оролцож Тэргүүн байранд 8а -ангийн сурагч Б.Мөнх-Ундрах, дэд байранд 8а-ангийн сурагч Э.Эрхэмбаяр, гутгаар байранд 8а-ангийн сурагч Н.Шинэбаяр нар шалгарч Өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнав.

2024 оны Шатар сонирхогчдын сумын аварга шалгаруулах тэмцээн болов

2024-11-23 96
2024.11.23-ны өдөр Сумын ИТХ-аас Шатар сонирхогчдын Сумын аварга шалгаруулах тэмцээнийг зохион байгуулав. Тэмцээнд 5 эрэгтэй тамирчин оролцож тойргоор тоглов. Тэмцээний 1-р байранд Г.Гантогтох, 2-р байранд Б.Мөнхбаатар, 3-р байранд Ю.Нямсүрэн нар шалгарч Өргөмжлөл, мөнгөн шагналаар урамшууллаа. 1, 2-р байр эзэлсэн тамирчдад Аймгийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох эрхийн бичиг олгов.

Сумын ИТХ-ын анхдугаар хурал хуралдав

2024-10-28 96
Сумын ИТХ-ын анхдугаар хуралдаан 2024 оны 10 дугаар сарын 28-ны өдөр 100 хувийн ирцтэйгээр хуралдав. Сонгуулийн хорооноос танилцуулсан дүнгийн дагуу Төлөөлөгчдийн бүрэн эрхийг зөвшөөрөв. ИТХ-ын даргаар Бямбаа овогтой Батмөнхийг хуралд оролцсон төлөөлөгчдийн 57,1 хувийн саналаар улираан сонгож баталлаа. Сумын Засаг даргад Болдбаатар овогтой Бат-Очирын нэрийг дэвшүүлэн 52,3 хувийн саналаар дэмжиж аймгийн Засаг даргад уламжиллаа. Тус хуралдаанаар Хурлын зөвлөлийг 7 хүний бүрэлдэхүүнтэй байгууллаа. Хурлын хороодыг шинэчлэн баталлаа. Шинээр сонгогдсон төлөөлөгчдийн 8 буюу 38 хувь нь анх удаа сонгогдсон байна. Эмэгтэй төлөөлөгё 5 сонгогдсон байна.

Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх тухай

2024-09-19 160
Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх 29 дэх жилийн хүрээнд Ерөнхий боловсролын сургуулийн 9-р ангийн сурагчдын дунд Эссэ бичлэгийн уралдаан зарлаж 1-р байрт 9а ангийн сурагч О.Маралмаа, 2-р байрт Р.Булганчимэг, 3-р байрт Д.Намуундарь нар шалгарч Өргөмжлөл мөнгөн шагналаар шагнав.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛААС “УЛС ТӨРИЙН ХИЛС ХЭРЭГТ ХЭЛМЭГДЭГЧДИЙГ ЦАГААТГАХ, ТЭДЭНД НӨХӨХ ОЛГОВОР ОЛГОХ ТУХАЙ ХУУЛЬ”-ИЙГ 1998 ОНД БАТАЛСАН БӨГӨӨД ЦАГААТГУУЛАХ ТУХАЙ ГОМДЛЫГ ХҮЛЭЭЖ АВАХ ХУГАЦАА 2020 ОНЫ 12 ДУГААР САРЫН 31-НИЙ ӨДӨР ДУУСГАВАР БОЛСОН. ИЙМД ХУУЛИЙН ХУГАЦААГ СУНГАХ ЗАЙЛШГҮЙ ШААРДЛАГА БУЙ ЭСЭХ ТАЛААР САНАЛАА ӨГНӨ ҮҮ

санал өгсөн: 25
0 / 0%
4 / 16%
0 / 0%
0 / 0%
20 / 80%
1 / 4%