Архангай аймгийн Булган сумын ИТХ

Архангай аймгийн Булган сумын ИТХ

Булган сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Булган сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Фото мэдээ


нийт 25

Сумын ИТХ-ын ээлжит гуравдугаар хуралдаан хуралдав

2024-12-25 12
Сумын иргэдийн төлөөлөгчдийн Хурлын ээлжит гуравдугаар хуралдаан 2024.12.25-ны өдөр хуралдаж дараах 7 асуудлыг хэлэлцэн баталлаа. Үүнд: 1. Сумын ГХУСАЗСЗөвлөлийн бүрэлдэхүүнийг шинэчлэн батлах тухай, 2024 оны ажлын тайлан тавих 2. Сумын 2025 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөө батлах тухай 3. 2025 онд ойгоос бэлтгэх модны хэмжээг тогтоох тухай 4. Хоршоо хөгжүүлэх сан, орон нутгийн хөгжлийн сангийн тайлан хэлэлцэх тухай 5. Сумын Засаг даргын 2024-2028 оны үйл ажиллагааны мөрийн хөтөлбөр батлах тухай 6. Сумын 2025 оны хөгжлийн төлөвлөгөө батлах тухай 7. Сумын 2025 оны төсөв батлах тухай

Хурлын зөвлөлийн хурал хийв

2024-12-23 10
2024.12.23-ны өдөр Хурлын зөвлөл хуралдаж 2024.12.25-нд хуралдах ээлжит гуравдугаар хуралдаанаар хэлэлцэх асуудлын дарааллыг тогтоов. Үүнд: 1. Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх салбар зөвлөлийн бүрэлдэхүүнийг шинэчлэн батлах тухай 2. 2025 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөө батлах тухай 3. 2025 онд ойгоос бэлтгэх модны хэмжээг батлах тухай 4. Сумын Засаг даргын 2024-2028 оны үйл ажиллагааны мөрийн хөтөлбөр батлах тухай 5. Сумын 2025 оны хөгжлийн төлөвлөгөө батлах тухай 6. Хоршоо хөгжүүлэх сан, орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр хийгдсэн ажлын тайлан сонсох тухай 7. Сумын 2025 оны төсөв батлах тухай

Сумын ИТХ-ын ээлжит бус 2-р хуралдаан хуралдав

2024-11-27 22
Сумын ИТХ-ын ээлжит бус хоёрдугаар хуралдаан 2024.11.27-ны өдөр хуралдав. Аймгийн Засаг даргаас Анхдугаар хуралдаанаар Сумын Засаг даргад нэр дэвшүүлсэн Б.Бат-Очирыг батлах боломгүй гэж буцаасан албан бичиг ирж ээлжит бус хоёругаар хуралдаанаар Сумын Засаг даргад Ц.Төрхүүгийн нэрийг дэвшүүлэн хуралд оролцсон 19 төлөөлөгч 100 хувийн саналаар дэмжиж уламжлав.

Үндсэн хууль батлагдсан өдрийг тэмдэглэв

2024-11-26 18
2024.11.26-ны өдөр Сумын ИТХ, ГХУСАЗСЗөвлөлөөс ЕБС-ын 8-9 ангийн сурагчдын дунд "Үндсэн хуулиа хэн сайн мэдэх вэ?" сэдэвт Эссэ бичлэгийн уралдаан зарлан явууллаа. Уралдаанд нийт 20 сурагч оролцож Тэргүүн байранд 8а -ангийн сурагч Б.Мөнх-Ундрах, дэд байранд 8а-ангийн сурагч Э.Эрхэмбаяр, гутгаар байранд 8а-ангийн сурагч Н.Шинэбаяр нар шалгарч Өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнав.

2024 оны Шатар сонирхогчдын сумын аварга шалгаруулах тэмцээн болов

2024-11-23 13
2024.11.23-ны өдөр Сумын ИТХ-аас Шатар сонирхогчдын Сумын аварга шалгаруулах тэмцээнийг зохион байгуулав. Тэмцээнд 5 эрэгтэй тамирчин оролцож тойргоор тоглов. Тэмцээний 1-р байранд Г.Гантогтох, 2-р байранд Б.Мөнхбаатар, 3-р байранд Ю.Нямсүрэн нар шалгарч Өргөмжлөл, мөнгөн шагналаар урамшууллаа. 1, 2-р байр эзэлсэн тамирчдад Аймгийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох эрхийн бичиг олгов.

Сумын ИТХ-ын анхдугаар хурал хуралдав

2024-10-28 24
Сумын ИТХ-ын анхдугаар хуралдаан 2024 оны 10 дугаар сарын 28-ны өдөр 100 хувийн ирцтэйгээр хуралдав. Сонгуулийн хорооноос танилцуулсан дүнгийн дагуу Төлөөлөгчдийн бүрэн эрхийг зөвшөөрөв. ИТХ-ын даргаар Бямбаа овогтой Батмөнхийг хуралд оролцсон төлөөлөгчдийн 57,1 хувийн саналаар улираан сонгож баталлаа. Сумын Засаг даргад Болдбаатар овогтой Бат-Очирын нэрийг дэвшүүлэн 52,3 хувийн саналаар дэмжиж аймгийн Засаг даргад уламжиллаа. Тус хуралдаанаар Хурлын зөвлөлийг 7 хүний бүрэлдэхүүнтэй байгууллаа. Хурлын хороодыг шинэчлэн баталлаа. Шинээр сонгогдсон төлөөлөгчдийн 8 буюу 38 хувь нь анх удаа сонгогдсон байна. Эмэгтэй төлөөлөгё 5 сонгогдсон байна.

Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх тухай

2024-09-19 75
Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх 29 дэх жилийн хүрээнд Ерөнхий боловсролын сургуулийн 9-р ангийн сурагчдын дунд Эссэ бичлэгийн уралдаан зарлаж 1-р байрт 9а ангийн сурагч О.Маралмаа, 2-р байрт Р.Булганчимэг, 3-р байрт Д.Намуундарь нар шалгарч Өргөмжлөл мөнгөн шагналаар шагнав.

ИТХ-ын ээлжит 17-р хуралдаан хуралдав

2024-09-18 90
Сумын ИТХ 2020-2024 оны бүрэн эрхийн хугацааны сүүлийн хуралдаан ээлжит 17-р хуралдаан хуралдаж Сумын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний санал батлах тухай, 2024 оны төсөвт тодотгол хийх тухай 2 асуудлыг хэлэлцэн баталлаа.

Шатар сонирхогчдын Сумын аварга шалгаруулах тэмцээн болов

2023-11-26 171
2023.11.26-ны өдөр Шатар сонирхогчдын сумын аварга шалгаруулах тэмцээн болов. Тэмцээнд эрэгтэй-10, эмэгтэй-3 тамирчин оролцож эрэгтэй энхий 2 байр, эмэгтэй 1 байр эзлүүлж УИХ-ын гарын үсэг бүхий батламж, мөнгөн шагналаар шагнаж урамшуулав. Тэргүүн байр эзэлсэн шатарчдыг аймгийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох эрхийг олголоо.

Багийн Иргэдийн нийтийн хурал хуралдав

2023-11-06 126
2023.11.06-ний өдөр Баянбулаг багийн ИНХ хуралдав.

ИТХ-ын ээлжит бус 9-р хуралдаан хуралдав

2023-03-16 251
2023.03.15-ны өдөр Сумын ИТХ-ын ээлжит бус 9-р хуралдаан болов. Хурлаар дараах 3 асуудлыг хэлэлцэв. Үүнд: 1. Сумын 2023 оны төсөвт зохицуулалт хийх тухай 2. Газрын асуудал хэлэлцэх тухай 3. Нөхөрлөл байгуулах тухай

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛААС “УЛС ТӨРИЙН ХИЛС ХЭРЭГТ ХЭЛМЭГДЭГЧДИЙГ ЦАГААТГАХ, ТЭДЭНД НӨХӨХ ОЛГОВОР ОЛГОХ ТУХАЙ ХУУЛЬ”-ИЙГ 1998 ОНД БАТАЛСАН БӨГӨӨД ЦАГААТГУУЛАХ ТУХАЙ ГОМДЛЫГ ХҮЛЭЭЖ АВАХ ХУГАЦАА 2020 ОНЫ 12 ДУГААР САРЫН 31-НИЙ ӨДӨР ДУУСГАВАР БОЛСОН. ИЙМД ХУУЛИЙН ХУГАЦААГ СУНГАХ ЗАЙЛШГҮЙ ШААРДЛАГА БУЙ ЭСЭХ ТАЛААР САНАЛАА ӨГНӨ ҮҮ

санал өгсөн: 25
0 / 0%
4 / 16%
0 / 0%
0 / 0%
20 / 80%
1 / 4%