Архангай аймгийн Булган сумын ИТХ

Архангай аймгийн Булган сумын ИТХ

Булган сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Булган сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Төлөөлөгчдийн манлайлал сургалт зохион байгуулагдав.

2015-09-25

2015.09.23,24-ний  өдрүүдэд  Архангай  аймагт  19 сумын  ИТХ-ын  Тэргүүлэгчид, нарийн  бичгийн  дарга  нар, төлөөлөгчдийг  чадавхижуулах  сургалт  амжилттай  зохион  байгуулагдаж  өндөрллөө. Сургалтыг  УИХ-ын  Тамгын  газар, Швейцарийн хөгжлийн  агентлаг, НҮБ-ийн хөгжлийн  хөтөлбөр, Архангай  аймгийн  ИТХ-аас  хамтран зохион  байгууллаа. Сургалтаар  төлөөлөгчдийн  манлайлал, хяналт  шинжилгээ, хурлын  байгууллага  бусад  байгууллагатай  хэрхэн  хамтран  ажиллах  тухай  зэрэг  сэдвүүдээр  харилцан  санал  солилцож  дадлага  ажлын  хэлбэрээр  сургалтыг  явуулсан нь  маш  үр  дүнтэй  байсан  бөгөөд  сургалтанд  хамрагдсан  төлөөлөгчид  өндөр  сэтгэгдэлтэй  буцаж  сургалтаас  сурсан  мэдсэнээ  өөр өөрийн  сум  багт  хэрэгжүүлж  ажиллахаар  боллоо. Сургалт  маш  үр  дүнтэй  сайн  сургалт  болсныг  сургалтанд  хамрагдсан  төлөөлөгчид  сайшааж  цаашид  энэ  хэлбэрийн  сургалтуудыг  хийж  байх  хүсэлтийг  аймгийн  ИТХ-ын  дарга  ноён  Ч.Мөнхбатаас  хүссэн юм.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛААС “УЛС ТӨРИЙН ХИЛС ХЭРЭГТ ХЭЛМЭГДЭГЧДИЙГ ЦАГААТГАХ, ТЭДЭНД НӨХӨХ ОЛГОВОР ОЛГОХ ТУХАЙ ХУУЛЬ”-ИЙГ 1998 ОНД БАТАЛСАН БӨГӨӨД ЦАГААТГУУЛАХ ТУХАЙ ГОМДЛЫГ ХҮЛЭЭЖ АВАХ ХУГАЦАА 2020 ОНЫ 12 ДУГААР САРЫН 31-НИЙ ӨДӨР ДУУСГАВАР БОЛСОН. ИЙМД ХУУЛИЙН ХУГАЦААГ СУНГАХ ЗАЙЛШГҮЙ ШААРДЛАГА БУЙ ЭСЭХ ТАЛААР САНАЛАА ӨГНӨ ҮҮ

санал өгсөн: 24
0 / 0%
4 / 17%
0 / 0%
0 / 0%
19 / 79%
1 / 4%