Дэлхийн зөн олон улсын байгууллага, Мобиком корпораци хамтран цэвэр орчин ариун цэврийн байгууламжийг чанар стандартын өндөр түвшинд хийж гүйцэтгэн хүлээлгэн өглөө. Уг ажлын санхүүжилтийн 30 хувь болох 25 сая төгрөгийг сумын ОНХС-с гаргаж үлдэгдэл санхүүжилтийг дэлхийн зөн ОУБ, Мобиком корпораци санхүүжүүлж нийт 108 сая төгрөгийн өртгөөр байгууламжийг барив. Нийгмийн сайн сайхны төлөө арга хэмжээг тус 2 компани Булган суманд амжилттай сайн хэрэгжүүлж хот хөдөөгийн ялгааг арилгаж эрүүл ахуйн шаардлагыг бүрэн хангаж чадсан байгууламжийг хүлээлгэн өгсөнд сумын нийт ард иргэд дунд сургуулийн сурагчид баяртай байгаа билээ.