Архангай аймгийн Булган сумын ИТХ

Архангай аймгийн Булган сумын ИТХ

Булган сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Булган сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Хариу нэхээгүй тус аян зохион байгуулав

2016-03-31

Сумын  ИТХ-аас  хариу  нэхээгүй  тус  аяны  удирдамж  гарган  нийт  сумын  хэмжээний  төсөвт  байгууллагууд  болон  ХААН банк  оролцон  Өрх  толгойлсон  эх  Б.Нарантунгалаг, В.Бат-Отгон, хөгжлийн  бэрхшээлтэй  иргэн  Ш.Шаравнямбуу, сурагч  М.Гансүх  нарт  тусламж  үзүүллээ. Тусламжинд  албан  байгууллагууд  бэлэн  мөнгө болон  хүнсний  бүтээгдэхүүн  гурил, будаа, элсэн  чихэр, ургамлын  тос, хувцас, иж  бүрэн  хичээлийн  хэрэгсэл  зэргийг  өгч  4  иргэнд  гардуулан  өглөө. Сурагч  М.Гансүх нь  амьдралын  боломжгүйгээс  сургуулиас  завсардсан  байсныг  тус  аяны  хүрээнд  бүрэн  хувцаслан  хичээлийн  хэрэглэгдэхүүнийг  өгч  сургуульд нь  буцаан  орууллаа. Олны  хүч  оломгүй  далай гэж  сайхан  сэтгэлээр  ядарсан  нэгэндээ  туслах  энэхүү  аяныг  Сумын  ИТХ  цаашид  улам  өргөжүүлэн  ажиллах  болно.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛААС “УЛС ТӨРИЙН ХИЛС ХЭРЭГТ ХЭЛМЭГДЭГЧДИЙГ ЦАГААТГАХ, ТЭДЭНД НӨХӨХ ОЛГОВОР ОЛГОХ ТУХАЙ ХУУЛЬ”-ИЙГ 1998 ОНД БАТАЛСАН БӨГӨӨД ЦАГААТГУУЛАХ ТУХАЙ ГОМДЛЫГ ХҮЛЭЭЖ АВАХ ХУГАЦАА 2020 ОНЫ 12 ДУГААР САРЫН 31-НИЙ ӨДӨР ДУУСГАВАР БОЛСОН. ИЙМД ХУУЛИЙН ХУГАЦААГ СУНГАХ ЗАЙЛШГҮЙ ШААРДЛАГА БУЙ ЭСЭХ ТАЛААР САНАЛАА ӨГНӨ ҮҮ

санал өгсөн: 24
0 / 0%
4 / 17%
0 / 0%
0 / 0%
19 / 79%
1 / 4%